Нөхөр маань уурхайд ажилд ороод  дөрвөн жил болж байна. Ерөнхийдөө билэгдлийн чанарын нөхөртэй болоод дөрвөн жил болж байна. 14 хоног ажлаар яваад 7 хоног ирнэ. Ирэхээр хамаатан садан, найз нөхөд гээд гэр бүлдээ зарцуулах цаг нь үнэхээр бага. Ерөнхийдөө өнгөрсөн 4 жилийн хугацаанд асар хөндий болсон байна. 

Хэдийгээр хэн хэн нь амьдралынхаа төлөө явж байгаа ч гэсэн, нурааж болохгүй гэдэг ухамсар сэтгэхүйгээр л  байсаар байгаа. Хамгийн аймшигтай нь нөхөр ажил дээрээ өөр хүнтэй болсон гэнэ. Тэрийг нь ажлынх нь хүн хэлж байна. Итгэхгүй бол хар гээд баахан л зураг үзүүллээ. Бараг жил гаран болж байгаа юм уу даа... 

Би уг нь тэр хүнийг энд хүлээж, чухам үнэнчээр байхад хамгийн их итгэж байсан ингэж хуурч л байдаг. Би бүүр гадарлаа ч үгүй байсан. Нээрээ л ажлынх нь хүний хэлсэн ярьсан, үзүүлсэн зургуудыг бодохоор өөр хүнтэй болсон нь үнэн л байсан юм билээ. Нөхрийг ирчихсэн байхад  ажлаас нь шөнө нэг согтуу хүүхэн залгаж байсан, ажлынхан нь танай хүн гээд нэг хүүхэнтэй холбож ярьж байсан гээд л... 

Маргааш нөхөр уурхай руу ажилдаа явна. Ингээд чимээгүй байгаа байх уу? Аашилж загнах уу? Ярилцаад үзэх үү? 

Чимээгүй өнгөрөх юм бол ядаж л хэл амгүй байх юм даа. Хүүхдүүдээ бодоод л надтай хамт байгаад байгаа юм болов уу? Яадаг юм болдоо? Уурхайд ажилладаг нөхөртэй эмэгтэйчүүд яаж тэсээд байна?