Яг түүн шиг шоунд оролцож Монгол түмний хайртай дуучин болсон С.Гантогоо Монголдоо томоохонд тооцогдох нэгэн банкаар үйлчлүүлээд гайхширсан тухайгаа хуваалцжээ. Тэрээр: Монголын нэгэн "МУНДАГ???" банкнаас карт авах хэрэг гараад.Тэгсэн яг ижилхэн үйлчилгээтэй хэрнээ алтан өнгөтөй карт нь 3н жилийн 70$, энгийн өнгөтөй нь 3н жилийн 30$ гэнээ хэхэ

Сонирхоод учрыг лавлаваас АЛТАН өнгөтөй болохоор л харьцангуй үнэтэй байдаг гэнээ хаха Инээдтэй санагдав...Юу гэж ойлгохоо мэдсэнгүй.Бодвол алтан өнгөнд дуртай хүмүүст л зориулсан бололтой хэхэ

Тэгээд картаа шууд хэвлээд өгчихгүй ажлын 2 өдөрт гаргадаг гэнээ.Ийм байж болох уу?? Угаасаа ийм байдаг юмуу мэдэх зүйл алга. Эх орноо хэдэн банкуудтай нь муулсан зүйл алга. Бас өөрийн биеэр карт авч байгаа нь анх удаа юм. Ижил үйлчилгээтэй хэрнээ өнгөнөөсөө болоод өөр байгаад гайхсан юм. Хөгжиж байна, хөгжсөөр байна. Улам хөгжих байхаа манай улс, бусад орон шиг. Картны шимтгэл төлөөд бас картаа хүлээж байж авдаг тухай анх удаагаа л мэдэж байна" гэжээ. 

www.Seen.mn