Юстина Сосновска хэмээх охин мэргэжлийн нүүр хувиргагчаас хол  илүү дүр хувиргалт хийдэг ажээ. Үүнийг түүний бүтээлүүдээс харж болно. Бүсгүй өнгөрсөн 3 жилийн турш хэдэн зуун дүрд өөрийгөө хувиргасан бөгөөд үүнийгээ цахим орчинд оруулсан байна. Өнөөдөр түүнийг Фэйсбүүкт 300 000, Инстаграмд 100 000 орчим хүн дагадаг ажээ.