Өчигдөр зэвсэглэсэн гурван этгээд Шөнийн зах дотор байрлах Хаан банк дээрэмдэхийг завдсан хэрэг гарсан. Банкнаас мөнгө дээрэмдэж чадалгүй оргон зайлсан гурван этгээдийг эрэн сурвалжлан өнөөдөр өглөө саатуулсан байна.

Сэжигтэн этгээдүүд нь 17-19 насны залуус бөгөөд тэдэнд эрүүгийн хуулийн 17.2.2.-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Уг заалтад “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.

Хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бид эргэн мэдээлэх болно.