Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5-р хороо кино үйлдвэрийн хойно байрлах 204-р байрны гадна пасад хийж байсан дөрвөн иргэн найман давхраас унасан байна. Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт 15:01 цагт ирсэн. Найман давхраас унасан дөрвөн хүний гурав нь газар дээрээ нас барсан бөгөөд нэг хүнийг нь  ГССҮТ-д хүргэж байх үед нас баржээ. 

Талийгаачид хувиараа гадна пасадны ажил хийдэг 30-40 насны хүмүүс байсан. Ажил хийж байх үед шат эвдэрч, найман давхраас унасан байна. 

Тиймээс барилгын ажил хийж байгаа хүмүүс анхаарал болгоомжтой байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.