Замын цагдаа болон Авто тээврийн үндэсний төвөөс албан ёсны тээвэрт явах зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлд суухыг байнга сэрэмжлүүлдэг. Гэвч иргэд сэрэмжлүүлгийг хүлээн аваагүйгээс болж, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

Тухайлбал,  2017.11.09-ны 15:00-16:00 цагийн хооронд Улаанбаатараас Багануурын чиглэлд зам тээврийн осол болж дөрвөн том хүн гэмтэж, ой дөрвөн сартай хүүхэд нас барсан хэрэг гарлаа. Тодруулбал  холын тээвэрт явах албан ёсны зөвшөөрөлгүй буюу хувийн тэргээр тээвэрт явж байсан  1980 УНИ машинд 4 том хүн, ой дөрвөн сартай хүүхэд зорчиж явсан. Улмаар осол болж дөрвөн  хүнд болон хүндэвтэр бэртэж, ой 4 сартай хүүхэд газар дээрээ нас барсан байна.

Тиймээс иргэд ямар ч баталгаагүй, зөвшөөрөлгүй ийм хууль бус тээврийг сонгохгүй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.