“Авьяаслаг шведчүүд” шоу нэвтрүүлэгт оролцон олны танил болсон монгол бүсгүй А.Янжаа АНУ-ын алдарт хөтлөгч Стив Харвигийн ток шоунд оролцон, ой тогтоолтын чадвараараа америкчуудыг гайхашруулсан байна.  Тэрээр өнгөрсөн наймдугаар сарын 26-27-нд Хонконгод болсон ой тогтоолтын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн аж.

А.Янжаа Стив Харвигийн шоунд оролцохоосоо өмнө IKEA брэндийн 2018 оны тавилгын 328 хуудастай каталогийг бүгдийг нь цээжилж шуугиулсан юм. Стив Харви шоуныхаа үеэр энэ мэдээллийг үзэгчдэд хүргэсэн байна. Тэрээр каталогийг цээжлэхэд долоо хоног хүрэхгүй хугацаа зарцуулсан гэнэ.

 

 

 

 

 

                    

tmes.mn