Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хоёрдугаар сургуулийн сурагч найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болсноос хойш 11 хонож байна.

Алга болсон охиныг хөдөө орон нутгаар аав ээж, ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын ажилчид эрэн хайсаар байгаа юм. Цагдаагийн байгууллагын ажилчид охиныг эрэн  хайж байх үед Замын-Үүд сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр дутуу баригдсан барилга дотроос 11 настай эрэгтэй хүүхдийн цогцос олдсон байна.  Хүү эцэг эхтэйгээ маргаж гэрээсээ гарч сураггүй алга болсон бөгөөд  ийн амиа алдсан байдалтай олджээ.Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.