Бие бялдаржуулах спортоор хичээллэдэг Крилл гэх орос залуу том булчинтай болохыг хүссэн ч тодорхой үр дүн гараагүй учир богино хугацаанд том харагдуулдаг синтол тариулжээ.

Түүний хувьд синтолын хэмжээгээ хэтрүүлснээр 40 хэм хүртэл халуурч бараг үхэхээ шахсан байна. Энэ бүхний дараа бие сайжирсан ч гарын булчингийн хувьд эв хавгүй хэлбэртэй болжээ. Түүний гар хүүхэлдэйн киноны Поппей шиг л болсон аж. Гэсэн ч тэрбээр өөрийн энэ байдалдаа сэтгэл хангалуун байдаг гэнэ. Хиймэл юм хиймэл л харагдана гэдэг шиг ийм зүйлээр юу хийх вэ дээ.