Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурал хоорондын хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид 7 дугаар сарын 3-5-ны  өдрүүдэд Манжуур хотноо “Умард бүс нутгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн”-д амжилттай оролцоод ирлээ.

“Нэг бүс нэг зам” сэдэвт тус үзэсгэлэн худалдааны гол зорилго нь БНХАУ, Монгол Улс, ОХУ хоорондын хил залгаа муж, хот, аймгуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах,  худалдаа, эдийн засгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд оршино.

Энэ удаагийн “Умард бүс нутгийн олон улсын шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэн”-д Чингэлтэй дүүргийн 28 иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч амжилттай оролцож, “Шилдэг оролцогч”-оор шалгарлаа.