Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаанд Чингэлтэй дүүргийн сурагчид жил бүр амжилттай оролцож ирсэн билээ.

Дүүргийн Засаг даргын зүгээс сурлага, урлаг, спорт, олон нийтийн ажилд амжилт гаргасан сурагчдаа урамшуулж, дэмждэг жишгийн дагуу хүүхдийн найрал дууны уралдаанд амжилттай оролцож, дүүргийнхээ нэрийг гаргасан шилдэг 30 сурагч, 4 багшийг хамтын ажиллагаатай БНСУ-ын Инчон хотын Ёнсү дүүрэгт зочлох эрхээр шагнаж, өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Солонгос улсыг зорилоо.

Сурагчид маань Ёнсү дүүргийн иргэдэд урлагийн тоглолтоо тоглож сонирхуулан, ерөнхий боловсролын сургуулиар зочлон, тус дүүргийн түүх, соёлын дурсгалт газруудаар аялж, Монгол эх орон, дүүргээ сурталчлах юм.