Тус клубынхан 2016 оны 8 дугаар сараас эхлэн Хүүхдийн тасгийн орыг эмнэлгийн зориулалтын ороор хангах “Стандарт ор-Стандарт үйлчилгээ” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд дүүргийн харьяа цэцэрлэг, сургууль, ӨЭМТ-үүд, ДЭМТ-ийн тасаг нэгж, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Чингэлтэй, Хайлааст ОНХХ, Гүүднейборс ОУБ-ын Тахилт, Хайлааст ОНХХ-ийн дэмжлэгтэйгээр нийт 33,548,165 төгрөгийн хандивын санг цуглуулж, 87 ор, 65 матрасс, 44 тумбочкийг шинээр авч, хуучин хэрэглэгдэж байсан эмнэлгийн зориулалтын бус, гар хийцийн модон орнуудыг шинэчилсэн.

Ротари клубын гишүүд төслөөр хэрэгжсэн эмнэлгийн ор, матрасс, тумбочкийг ашиглалт, үр дүнтэй танилцсан. Ротари клубын гишүүн н.Ариунгоо, н.Булган, н.Золзаяа, н.Амарзаяа, н.Майцэцэг, н.Очир нарыг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн хүндэт медалиар шагнасныг Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг гардуулж өглөө.

2017 онд Нарлаг Улаанбаатар Ротари Клуб хүүхдийн тасгийн ариун цэврийн өрөөг засварлах, хүүхдийн эмчилгээнд шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч-1, тарианы автомат шахуурга-5ш, дуслын шахуурга-5ш, цэр салиа соруулагч отсос-3, Амбу хүчилтөрөгч нөөцлөгчийн хамт урсгалаар тэлэгддэг хүүдий-3ш болон эрчимт эмчилгээнд шаардлагатай асаргаа, сувилагааны хэрэглэлээр хангахаар боллоо.