"Татар" хамтлагийн гаргасан дуу бүр нь залуусыг байлдан дагуулсаар ирсэн билээ. Одоогоос 10 жилийн өмнө "Татар" хамтлагийн залуус "Аз жаргал the bad boy" киногоо хийхээр болж тус киноны гол дүрд тоглох охиныг орон даяар эрэн хайж, шалгаруулж авч байсан билээ. Уг шалгаруулалтанд Б.Гэрэлцэцэг хэмээх охин тэнцэж дүрээ мөнхөлж байсан юм. Тэгвэл 2007 онд "Аз жаргал the bad boy" киноны гол дүрийг бүтээж явсан Гэрэлээ одоо МҮОНРТВ-д хөтлөгч хийдэг гэнэ. Тэрээр МҮОНРТВ -ээс явуулсан "3, 2, 1 эфир" шоунд оролцон шилдэгээр шалгарч МҮОНРТВ-д хөтлөгч хийх эрхтэй болж байжээ. 

Эх сурвалж: Seen.mn