Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт хилийн харуулын хэсэгт болсон үйл явдлыг харуулсан байна.Видеоны эхэн хэсэгт УАЗ-469 машинтай цэрэг хил рүү хурдтай давхин ирж байгааг харуулжээ. Харуулууд машины дугуйг буудаж хагалсны дараа цэрэг машинаасаа бууж, хилийн шугам руу гүйсэн байна. Энэ үед Хойд Солонгосын харуулууд араас нь буудаж байгаа юм. Ингэхдээ нэг харуул нь хилийн шугамыг давж алхаад дараа нь буцаж байгаа дүрс бичлэгт үлджээ.