1960 оны 02 сарын 29-ны өдөр Техасын Элл Пассо хотод нэгэн хүү төрсөн нь ирээдүйн шөнийн ангууч, цуврал алуурчин Ричард Рамирез байсан юм. Түүний аав нь түргэн ууртай, муйхар нэгэн байсан тул хүү эцгээсээ сургаалийн нэг ч үг сонсож байгаагүй гэдэг.

Хүү авга ах Майк дээрээ өсөж томорсон бөгөөд түүний цуврал алуурчин болох замнал ч үүнээс л эхэлсэн. Учир нь авга ах Майк нь Рамирез хүүгийн нүдэн дээр эхнэрээ алсан бөгөөд үүнийг харсан хүүгийн сэтгэл зүйд өөрчлөлт орж хулгай дээрэм хийж, хар тамхи наймаалах гэмт хэргийн ертөнцрүү эргэлт буцалтгүйгээр орсон байна.Түүнийг нийт 14 хүний үхэлд сэжиглэж байсан ч тэрээр "Би тийм цөөхөн хүн алсан гэж бодохгүй л байна шүү" гэж хэлээд насаараа хоригдох ялаа цаазын ял болгож өөрчлүүлсэн гэдэг.

Шөнийн ангуучын шүүх хуралд нийт 1600 иргэдийн төлөөлөл, 100 гаруй гэрч оролцож байсан гэх бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-н түүхэн дэх хамгийн их хөрөнгө зарцуулсан мөн хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн шүүх хурлын тоонд бичигддэг байна.Удаан хугацааны туршид үргэлжилсэн шүүх хурлаас Ричард Рамирезд цаазаар авах ял оноосон ч цаазын ялыг гүйцэтгэхгүй байсаар 2013 оны 6 сарын 7-ны өдөр Мариний нэгдсэн эмнэлэгт эсийн хүндрэлийн улмаас 53 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Эх сурвалж: "Айдас ба аймшиг"