"Авъяаслаг Монголчууд" шоунаас авхуулаад "American got talent","Asia's got talent"-д хүч үзсэн Б.Шижирбат "Алтан баззер"-ын эзэн болж финалын шатанд тунан үлдсэн билээ. Санал асуулга 11 дүгээр сарын 19-ны 00:00 цагт дуусаж дүнгээ танилцуулсан юм. Б.Шижирбат "Гранд финал"-д шалгаран үлдсэн бөгөөд энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудсандаа: “Дахиад ганц удаа хөл дээрээ тогтох боломж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Арванхоёрдугаар сарын 7-нд финал буюу шилдэг есөн оролцогчийн эцсийн шалгаруулалт. Цаг бага байгаа ч бүхнээ гаргах болно оо” гэжээ. "Гранд финал"-аас шалгарсан шилдэг оролцогч 100,000$ долларын эзэн болох юм. Монгол улсынхаа нэрийг өндөрт гаргаж яваа Б.Шижирбатад амжилт хүсээд "Гранд финал"-ын шалгаруулалт явагдсны дараа цэвэр үзэгчдийн саналаар ялагчийг тодруулах учраас Монголчуудыгаа идэвхитэй саналаа өгөхийг уриалж байна. 

www.Seen.mn