М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон Бадамлянхуа асрамжийн газрын дүү нартаа 15 дахь жилдээ шинэ жилийн бэлэгээ гардууллаа.Энэхүү уламжлал болсон арга хэмжээнд Бадамлянхуа асрамжийн газрын 3 салбарын авьяаслаг 100 орчим хүүхэд М-Си-Эс Кока-Кола компанийн Happiness center-т уригдан ирж авьяасаа үзүүлэн Санта өвөөгөөс шинэ жилийн бэлэг авч нэг өдрийг инээд хөөр болон өнгөрүүллээ.

 

 

 

Кока-Кола компани нь 2003 оноос хойш дэмжиж ажиллаж байгаа бөгөөд одоогоор жил бүр 20,000$ -ийн санхүүгийн тусламжийг тус асрамжийн газарт үзүүлж байгаа билээ. Уг тусламжаар  тус төвд өсч торниж буй хүүхдүүдийн сурах орчинг бүрдүүлэх, дотуур байр, цэцэрлэг зэрэг байгууламжуудыг барьж ашиглалтанд оруулахад нэмэрлэсэн байна.

Эцэг эхдээ орхигдсон хүүхдүүдийг анх Австралийн иргэн хатагтай Диди Калика  нь сайхан сэтгэлээр олж харан тэдгээр хүүхдүүдийн сурч боловсрох, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр байгууллага хамт олонтой хамтран ажиллаж эхэлсэн ба уг сайн үйлсэд хамгийн түрүүнд М-Си-Эс Кока-Кола компани гар сунган хамтарч ажиллаж эхэлсэн байгаа билээ

“ЭЕРЭГЭЭР АМЬДАРЦГААЯ” уриан дор нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй  М-Си-Эс Кока-Кола компанийн нийт хамт олондоо амжилт хүсье.