Бэйли Селлерс гэх эр охиноо 16 настай байхад нь өөд болсон ч тэрбээр охиныхоо төрсөн өдөр бүрээр бэлэг илгээдэг аж. Учир нь тэрбээр өөд болохоос өмнө энэ ажлаа төлөвлөсөн байжээ. 

Бэйли Селлерс өөд болсноос таван жилийн дараа буюу 21 насны төрсөн өдрөөр мөн охинд нь түүнээс төрсөн өдрийн илгээмж иржээ. Охины аав хорт хавдараар өвчилснөө мэдсэн даруйд охиноо ганцаардуулахгүй, сэтгэлийн дэм өгөх үүднээс жил бүр бэлэг явуулах ажлаа төлөвлөсөн бөгөөд энэ жилийн хувьд түүний сүүлчийн бэлэг нь байжээ. 

 

Энэ захидал бид дахин уулзах хүртэлх үеийн хамгийн сүүлчийн хайрын захиа шүү охин минь. Охин минь чи миний араас гашуудан нулимас унагаасай гэж хүсэхгүй байна. Би маш сайхан газар байгаа. Чи бол надад ирсэн хамгийн үнэт зүйл минь юм шүү. Энэ жил чиний 21 насны төрсөн өдөр. Ээжийгээ үргэлж хүндэтгэж яваарай, хүссэн бүх мөрөөдлөө биелүүлээрэй. Аз жаргалтай амьдараарай. Цаг бүр аав нь чамтай хамт байх болно. 

Боо Боо аав нь чамдаа хайртай шүү 

Төрсөн өдрийн мэнд хүргэе 

Ааваас нь