"Хойморь сайхан нутаг","Амьдрал хайраар гоёдог" зэрэг олон сайхан уран бүтээлээрээ Монгол түмэндээ хүндлэгдсэн дуучин Я.Гэрэлчулууний дахин нэг уран бүтээл мэндэлжээ.

Тэрээр "Монголоо санасан сэтгэл" төслөөрөө МУУГЗ хөгжмийн зохиолч Т. Сэр Од, яруу найрагч МУСГЗ Ш.Гүрбазар нарын хамтаар дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа элэг нэгт Монголчууддаа зориулан аялан тоглолтоо хийгээд ирсэн билээ. Тэгвэл түүний шинэхэн уран бүтээл болох "Эрэмгий" хэмээх дуу нь нутгаа санасан, эх орноо гэсэн сэтгэлтэй эдгээр Монгол залууст зориулагдсан бөгөөд тэднийг омогшуулж, огшоож чадсан гайхалтай уран бүтээл болжээ. Амьд хөгжмийн хамтлагтай дуулсан гэдгээрээ онцлог тус дууны үгийг  М.Баярсайхан бичиж, хөгжмийг А.Мөнгөншагай амилуулсан байна. Монголчуудаа омогшуулж, ухааруулсан дуучин Я.Гэрэлчулууний шинэхэн уран бүтээл болох "Эрэмгий" дууны видео клипийг хүргэж байна.