Бүжиглэсэн бүгдийг хараадаггүй байх аа...
2017/12/13
Хүнийг ердөө зөвхөн БҮЖИГЛЭСНИЙХ нь төлөө дургүйцэж, харааж, зүхнэ гэж юу байхав дээ. Үүнд ноцтой шалтгаан бий. Ядуурал, хагарал, талцал, шударга бус байдал, өр зээл гэх мэт өнөөдрийн нийгмийн дампууралд Элбэгдоржийг ямар нэгэн хэмжээгээр буруутай гэх ойлголт олны дунд түгээмэл байгаагийнх нь л илэрхийлэл юм.
Тэрбээр 27 жилийн турш бүхий л үйл явдлын голд, гол тоглогч нь явжээ. (Гэхдээ гол цөмд явж ирсэн бүгдийг тийн буруутгадаг ч юм биш.) Тэр бүхний ЭЦЭСТ, Монгол хүн мянга мянгаараа ядуурч туйлдсандаа инээж бүжиглэх ч "эрхгүй" байхад гайхалтай сайхан зүйлс амалж явсан гол дүрийн хүн юу ч болоогүй юм шиг бүжиглэж байдаг нь огтоос ёс суртхуунгүй хэрэг учраас, наад зах нь удирдагчийн манлайлал, үлгэрлэл гэдэг юм бүр таг байгаа болоод л тэгэж бухимдацгаагаад байгаа хэрэг. Заримд нь бүр даапаалж, доромжилж, тохуурхаад байгаагаар ойлгогдох нь тодорхой, тэгээд л хараагаа биз ээ. Бүжиглэсэн бүхнийг тэгэж хараагаад байдаггүй л санагдах юм. Олон ч хүмүүс бүжиглэж буйгаа тавьж л байсан.
Түүнээс биш тэр хүний бүжиглэх эрхийг хааж боосон, эсвэл Монголчууд сайн яваа нэгэндээ муу байдаг, эсвэл баяр хөөртэй байгаа нэгнээ үзэн яддаг гэх мэт тайлбар энд ямар ч үндэслэлгүй.
Бас "Ядуурсан нь өөрсдийн чинь буруу шүү дээ, Төр засаг, ямар нэгэн удирдагчийн буруу огт биш. Арчаагүй залхуу, чадваргүйдээ ядуурчихаад бусдаас буруу хайж болохгүй. Буруугаа бусдаас хайдаг монгол зан" гэх мэт тайлбарыг бол бүр ч хүлээж авахгүй. Ингэхэд ямар ч ард түмний 30-40 хувь нь арчаагүй чадваргүй байдаггүй юм, тийм хүмүүс арван хувиас дээш гардаггүй. Бас бид арчаагүй чадваргүйдээ Солонгост очиж ажил хийгээд байдаг ч юм биш. Нийгмийн, удирдлагын хамааралтай ядуурал өндөр хувьтай байгаа шүү.
Б.Номинчимэд
Зочин · 2017/12/16
энэ гайтай нөхрийг шоронд хийж хөрөнгийг нь хураах хэрэгтэй, Монголын төлөө биш өөрийнхөө төлөө л явсан хүн, өөрийнх нь хүүхдийг гаргасан нууц амрагаа хүртэл эрдэнэтэд хувь эзэмшүүлсэн гэсээн
Зочин · 2017/12/14
Ямар нэг хэмжээгээр буруутай биш 100% буруутай болохоор нь хараах бол багадна шvv. Биеийг нь хэдэн хэсэг тасчаад золбин нохдод хаяж егч толгойг нь хувхайртал нь шонд елгехед багадах новш шvv дээ. Дахин монгол улсыг доройтуулагчдыг амьд явуулахгvй гэж сургамж егех vvднээс ингэх естой юмсан. Монголчууд монгол улсыг сайхан еед нь татаарай гэж итгэл сэтгэлээ егч бvхий л терлийн ямбыг нь эдлvvслэнг биз дээ. Итгэл эвдээд зогсохгvй урвагч болсных нь телее хорвоогийн зовлонг амсуулах биш эдлvvлэх естой.
Зочин · 2017/12/14
Teneg tolovshoogui uzel bodlgui mangaruud faceer hyn muulaal bmaleee
Зочин · 2017/12/14
Teneg tolovshoogui uzel bodlgui mangaruud faceer hyn muulaal bmaleee
ttt · 2017/12/13
saihan hellee
ebi · 2017/12/13
daun sindrom
шаабар · 2017/12/13
Хэн нэгнийг буруутгаж, шүүмжилж бололгүй яахав. Гэхдээ аливаа буруутгалд хэмжээ хязгаар гэж бий. Бүр сүүлдээ хүнийг эд эрхтэн, өвчин хуучаар нь дурдан доромжлохоос халиад Монгол ёс жудагт үл нийцэх байдлаар үхсэн мэтээр харааж зүхэх хүртлээ даамжирлаа. Шүүмжлэх доромжлох, элэглэх гутаах гээд бүгд ялгаа заагтай. Аливаа зүйл хэрээс хэтрэхээрээ муу урхаг дагуулдаг гэдгийг мартаж боломгүй. Улс орон уруудаж ядуурч байгаа нь үнэн. Түүний буруутан нь эрх баригчид мөн гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэглээ гээд нэг хүнд бүх буруу чихээд өөрсдөө ард нь нуугдан үлдэх гэж байгаа бол горьдсоны гарз. Харин иргэд тэдний шидсэн чулуу болгонд битгий оногдооч. Түүний оронд хууль хяналтын нөхдөд илүү хандсан нь байгаа онох байх шүү. Хэн буруутай хэн хулгайч хэн хүн алсаныг нь ялгаж салгаад шийтгэлээ оноосны дараа нийтэд зарлаж яагаад болдоггүй юм. Ингэж зохих ёсоор нь шийтгээгүйгээс ийм эмх цэгцгүй дур дураараа дургисан байдал үүсч байна. Ядаж л Зоригийг хөнөөх захиалга өгсөн этгээдийг цаг алдалгүй зарлаач.
Аймаар долоосон · 2017/12/13
Шууд бохиртой нь долоож бн