Шинэ оныг хүн төрөлхтөн шинэ содон зүйлээр эхэлж байна.

Энэ дэлхийг хайрлах биш сансар огторгуйг хайрлагч нар гарч ирлээ.

Голландын  “Mars one” гэдэг компани ангараг гаригийг колончлох төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаагаа 2013 оны 12 сарын 31ны өдөр хүн төрөлхтний түүхэнд байгаагүй мэдэгдэл хийсэн байна. Ангараг гаригт цагаачилж амьдрах хүмүүсийг бүртгэж эхэлсэнээр 200 000 гаруй хүн ангараг гаригт амьдрахаар бүртгүүлсэн байна. Үүнээс  1058 хүнийг нь шалгаруулж авчээ. “Mars one” компани мэдэгдсэнээр анхан шатны шалгаруултанд тэнцсэн 1058 хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийж сургалт явуулсаны үр дүнд эхний ээлжинд 24 хүнийг сонгон авна гэж хэлсэн байна.Ази тивээс Японоос 5 эрэгтэй, 5 эмэгтэй, Хятадаас 2 эмэгтэй, 2  эрэгтэй, Солонгосоос  1  эрэгтэй, 1эмэгтэй, Монголоос  1 эрэгтэй  бүртгүүлсэн байна.

2025 оноос эхлэж Ангараг гаригт нутагших 4 хүнийг хүргэж нутагшуулна. Түүнээс хойш 2 жил тутамд 4 хүнийг нутагшуулахаар төлөвлөсөн байна.Ангараг гаригт нутагших хүмүүс нь очих Билетээ авсан, харин энэ дэлхийд буцаж ирэх билет аваагүй байна.

“Mars one” компани нь Голландын нэг Бизнесмений санаачлан хэрэгжүүлж байгаа төсөл бөгөөд “Mars one” компани нь ангараг гаригийг колончлох,Ангараг гаригт хүн төрөлхтөн амьдрах хот сууринг бариж байгуулахаас гадна, ангараг гаригт амьдрах хүмүүсийн хоол хүнсний асуудлыг шийдвэрлэх ,мөн анхны Ангараг гариг дахь газар тариалан, мал аж ахуйн фермерийг барьж байгуулахаар болсон байна.Ангараг гариг дахь анхны холбоо мэдээллийн хиймэл дагуул хөөргөж тэнд амьдрах хүмүүсийг гар утас, телевизийн сүлжээний үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.

Ангараг гаригт амьдрах хүмүүсийн хот суурин нь эмнэлэг,цэцэрлэг,сургууль гэх мэт нийгмийн дэд бүтэцтэй байхаас гадна Ангараг гаригийг судлах анхны хүн төрөлхтний эрдэм шинжилгээний байгууллага байгуулагдах юм.

Хүн төрөлхтний шинэ шинжлэх ухааны салбар огторгуйн тухай судалгааны салбар болох нь тодорхой болж байна. Шинэ шинжлэх ухааны салбараас нобелийн шагналтан төрдөг гэдгийг Монголчууд хэзээ ойлгох юм болдоо !!!

30 жилийн тэртээ XXI зуун нь Биотехнологи, Нанотехнологи, Сансарын колончлолын зуун байх болно гэдэг таамаглал амьдралд хэрэгжиж эхэллээ.

Гэтэл манай монгол хаана явна вэ??? !!!

Юу хийж байнадаа??? !!!

Мөн ч  хол байна даа ??? !!!

Эрхэм  Ерөнхийлөгч Та хүн төрөлхтөнд сансарын эрин үе эхэлж байгааг ойлгож байна уу???