Өмнөд Суданд энхийг сахиулахаар явсан манай цэргийн багийн нэг албан хаагч гэмтжээ. Харин гэмтсэн цэргийг хэд хоногийн өмнө эх оронд нь хүргэж ирсэн байна.

Эх сурвалжийн мэдээлээснээр Суданд байх хугацаанд хоёрдугаар шатны эмнэлэгт эмчлэх боломжгүй байсан учраас эх орон руу нь буцаасан аж.

Энэ талаар БХЯ, ЗХЖШ-ын албаныхнаас лавлахад “Цэргийн нэг албан хаагчийг эрүүл мэндийн шалтгаанаар эх оронд нь хүргэж ирсэн байгаа. Одоогийн байдлаар цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тухайн цэргийн албан хаагч элдэв халдварт өвчин тусаагүй. Байраа тохижуулах ажил хийж байгаад гар хуруугаа гэмтээсэн. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломж байхгүй байна. ГССҮТ-ийн эмч нар гар хурууг нь тайрах шаардлагагүй гэсэн учраас цаашид эмчилгээ хийж байгаа” гэв.