Cайн байна уу? Cаяхан нэг нийтлэл уншаад адилхан зовлонтой юм гэж бодлоо. Би бас 40 хүрч яваа залуу. Өөрөөсөө 11 дүү эхнэртэй. Эхнэртэй ухаангүй их хайртай. Өөр эмэгтэйтэй уулзах байтугаа харахыг ч хүсдэггүй. Гэвч одоо эхнэрээсээ тусдаа амьдраад 2 сар болж байна.

Явснаас нь хойш гэртээ байх хүсэлгүй байнга хөдөө ажиллаж байна даа. Ээлжээр хөдөө явдаг ажилтай. Хамгийн хэцүү нь тэр өмнө нь 5 жил үерхэж байгаад салсан залуутайгаа холбоотой болсон байгаа юм. Ингэж байхаар тохиолдлоор нэг танихгүй залуутай сексдээд өнгөрсөн бол бараг тэр нь дээр байж.

Бид 2 танилцаад удаагүй нэг гэрт орж үр хүүхэдтэй болсон. Тэр залуугийнхаа тухай нэг удаа ярьж байсан. Оюутан байхдаа нэг залуутай удаан үерхэж байсан гэж. Тэр муу новш нь ингээд гараад ирнэ гэж яаж мэдэхэв. Эхнэрээ би явдаг мөрөөр нь явуулсан. Аяндаа залхаад буцаад ирнэ гэж найдаж байна. Яавал дээр вэ? Эсвэл хот ороод тэр залууг нь нэг сайн хашраах уу? Тэгвэл эхнэр маань бүр надаас явчихвал яах бол гэж бодоод байх юм. Сэтгэл нь хөрөөд эргээд ирнэ гэж найдаад суух уу?

Хүүхдээ л их өрөвдөх юм. Уг нь сексийн тал дээр бид 2 асуудалгүй. Би байх хугацаандаа өдөр бүр хийдэг. Аль болох бүхнээ эхнэр хүүхэддээ зориулдаг. Цалин мөнгө ч хангалттай сайн авчихна. Юугаар ч дутаагаагүй. Эмэгтэй хүн жаргал даахгүй юм даа…