"Бридж" Д.Ганхуягийн охин  баячуудын хүүхдүүд хэрхэн хар тамхи, мансууруулах бодис, хэрэглэж архидан согтуурдаг талаар дэлгэрэнгүй бичлэгийг хийж хүргэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Цэнхэр үст Цэрэн энэ тухай идэвхитэй шүүмжилж хүчин хийсэн гэх залуусын зургийг фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн юм. Харин тэдний дунд байсан "Ньюс" агентлагийн захиралын хүү Г.Анархүүг буруугүй хэмээн Э.Цэрэн лайв хийж мэдээлсэн. Харин энэ тухай Г.Анархүү өөрийн фэйсбүүк хуудсанд: "Хүмүүсийн хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж байна даа. Муухай хэрэг хийх нь байтугай бодож ч үзсэнгүй. Намайг таньдаг мэддэг хүмүүс нь мэднэ дээ. Учир нь олдохоор өөрсдөөсөө ичихвий" хэмээн бичжээ.