Өчигдөр цас орсны улмаас ойрын өдрүүдэд зам, даваа халтиргаатай байгаа. Иймд албаныхны зүгээс жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулсаар байгаа юм.

Гэтэл өнөө өглөө Зайсангаас Их тэнгэрийн ам руу явдаг уулын замд жийп машин, приус маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын шалтгаан хурд хэтрүүлж, урсгал сөрсний улмаас үүдэлтэй бололтой.