Хоёр настай Зхирил Круз гэх филипин охин өвөрмөц төрлийн өвчнөөр өвдсөн бөгөөд түүний хэл нь цаг хугацаа өнгөрөх тусам томорсоор одоо бараг амьсгалж чадахгүйд хүрээд байгаа аж. 

Охины эцэг эх нь санхүүгийн боломж тааруу учир сайн эмчилгээ хийлгэж чадалгүй явсаар өдийг хүрсэн байна. Орон нутгийн эмч нар түүний өвчнийг анагаах боломжгүй гэж үзээд байгаа юм.