Монголын томоохон хөрөнгөтнүүдийн тэргүүн эгнээнд “МАК” компанийн эзэн Б.Нямтайшир орно. Б.Нямтайширын том хүү Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн, ганц охин Н.Цэлмүүн нь аавынхаа компанид удирдах алба хашдаг. Н.Цэлмүүн Стэнфордын их сургууль төгссөн боловсролтой ухаалаг бүсгүй.  Анхны амьдарлиа 2008 онд нижгэр хуримаар эхлүүлж байсан Н.Цэлмүүн дөрвөн жилийн дараа, салсан гэдэг. Өдгөө н.Гантулга гэх залуутай үерхэх болсон Н.Цэлмүүн энэ жил байгууллагынхаа шилдэг ажилтан болжээ. Ийнхүү аав нь охиндоо арын хаалгаар шагнал өгөв үү? Н.Цэлмүүн үнэхээр шилдэг нь байв уу? Хэмээх агуулга бүхий мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан.  Тэгвэл энэ мэдээллийг бид энэ удаагийнхаа “Мобайль ньюс” буландаа онцолж байна.

Н.Цэлмүүн  энэхүү мэдээллийн талаар:  “Шагнал гардуулж байгааг минь өөрөө шагнал авсан гэх юм.  Хүүгийн маань аав Ч.Лодойдамба зохиолын үр хойч биш шүү дээ.  Энгийн залуу бий.  Хорвоо ертөнцөд салж нийлж л байдаг.  Таарч тохирохгүй л байдаг.  Надад тэр нь тохиожээ. Хүний хийдэггүйг  хийгээгүй ээ.  Таарч  тохироогүйдээ л салсан.  Энэ бол байдаг л зүйл. Стэнфорд төгсөөгүй ээ.  Хонк-Конгт байдаг нэг жилийн санхүүгийн инженерчлэл  гэдэг курст  суусан.  МАК компанийн олон чадварлаг  боловсон хүчин сүүлийн 20 жил зүтгэж өдий зэрэгт хүргэсэн. Би тэр хүмүүсийн  кредитыг авахгүй. Би хүн болгонтой адил эцэг эхдээ туслаад л явж байгаа нэгэн” хэмээн өөрийн цахим хуудсандаа бичжээ.