Олон нийтийн сайтаар хүмүүсийн анхаарлыг татахын тулд 22 настай британи залуу богино долгионы зууханд өөрийн толгойгоо цементлэх туршилт хийсэн ч энэ нь бүтэлгүйтлээр дуусчээ.

 Тэрбээр толгойдоо уут углан богино долгионы зуухан хийж, хоосон зай руу нь найзаараа цементээр цутгаж гарчээ. Харамсалтай нь цемент тэдний тооцоолсноос хурдан барьцалдаж шавар чулуу болон хатсан байна. Тэд үүнийг толгойноосоо салгахын тулд цаг гаран ноцолдоод амжилт олоогүй учир онцгой байдлаас тусламж хүсчээ. Аврагчид ирээд түүний толгойг гацаанаас л салгахын тулд мөн  цаг гаруй хугацаа зарцуулжээ.