Германы нэрт дуучин Нанаг манай монголчууд сайн мэдэх билээ. Түүний “Remember the time” зэрэг олон 10 дуу нэгэн үе манай залуусыг байлдан дагуулж байсан.

Тэгвэл одоо даган дуулдаг дууны тань эзэн дуучин Нана Монголд тун удахгүй ирэхээр болжээ. Тэрээр 2014 оны 3 сарын 1-нд Азийн аялал тоглолтоо эхлүүлэхээр болсон бөгөөд тэр дундаа аялан тоглолтоо Монголоос эхлэхээр болсон байна. Тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар Монгол-Австрийн Залуучуудын холбоо ажиллаж байгаа аж.

Сүүлийн үед Монголыг зорих гадаад хамтлаг дуучдын цуваа үргэлжилсээр байгаа бөгөөд үүнийг түүчээлэн НАНА тун удахгүй Монголд ирэхнээ ....