НИТХ-ын дарга С.Амарсайхан захуудыг үе шаттайгаар хотоос гаргахаа мэдэгдсэн байна. Эхний ээлжинд 100 айл дахь барилгын материалын захыг энэ оны 3-р улиралд багтаан хотоос гаргана гэжээ.

Мөн нийслэлийн утааны 30-35 хувийг гаргаж байгаа тул 8000 гаруй нам даралтын зуухны ажиллагааг зогсоох ажлыг эхлүүлэхээр болжээ.