13 настай охин харамсалтайгаар амиа  алдсан хэрэг гарсан билээ.  Уг хэрэгт холбогдуулан  Д, Т, Э нарын гурван хүнийг сэжиглэн шалгаж байгаа.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагаас болно. Хуралд шүүгчээр Ч.Алтанцэцэг, Э.Чингис, Б.Ариунхишиг, улсын яллагчаар Г.Эрдэнэ, өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Г.Мөнхгэрэл, У.Сайбилэг, Т.Амгалансуурь, Ц.Бат-Эрдэнэ нар оролцоно. Харин шүүгдэгчээр Л.Даваасүрэн, Т.Энхмөнх, А.Тэлебек нар оролцох юм.