​Сайн байцгаана уу намайг Ж гэдэг би 25 настай. Нөхөр нэг охинтой. За гол асуудалдаа ороё. Би өөрөө хөнгөн хэлбэрийн саажилттай юм л даа жаахан сонин ярьдаг толгойгоо жаахан хаялдаг.

Хүн хараад бол нээх тэгж анзаараад байдаггүй л дээ гэхдээ надад сайн хань заяаж сайхан охинтой боллоо. Одоо охин мин 2 ой 4 сартай хөлд ороогүй хэлд ороогүй мөлхөж ч чадахгүй нөхөр миний ээж аав гээд охиноо сайн гэсэн бүхэн руу аваачиж эмчлүүлж байна. Эмчид үзүүлж асуухад надаас удамшаагүй удамших үндэслэл алга гэж хэлсэн. Би ч нэг хэсэг баахан уйлж яагаад ийм азгүй байдгийм бэ гээд үхчихмээр санагдаж байсан. Хүний амьдрал гэж шудаа бус байхым даа миний нөхөр их сайн хүн хэзээ ч бид 2-г орхиж явах тухай боддоггүй. Гэтэл сая би дахиад жирэмсэн болчихож 3 долоо хоногтой намайг гээд ирсэн хөөрхөн үрээ гаргамаар байгаа ч надад хэцүү байна. Дахиад ямар нэг өвчтэй хүүхэд гарахвий гэсэн айдас надаас гадна миний нөхөр аав ээж гээд бүгдэнд нь байна. Би яасан дээр вэ надад маш хэцүү байна хүмүүсэ зөвлөгөө өгч туслаач гуйж байна…