Цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч, саяхан мэт санагдах зүйлс аль хэдийнэ дурсамж болон үлджээ. УИХ-ын гишүүн С.Жавхланг бид 10 жилийн өмнө зөвхөн дуучин гэдгээр нь мэддэг байсан бол “Атар” талхны дундаж үнэ 360 төгрөг байсан гэхээр гайхмаар ч юм шиг. Ингээд та бүхнийг 10 жилийн тэртээх цаг хугацаагаар аялуулъя.

1. “Атар” талхны дундаж үнэ 360 төгрөг байсан бол одоо энэ үнэ хамгийн багадаа 3 дахин өсч 1200 орчим төгрөг болжээ.

2. 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр байв. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар өөрсдийгөө Ерөнхийлөгч болох, эсэхээ ч мэдээгүй явсан үе.

3. Кёкүшюүзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан хоёрын хайр дурлалын холбоо 2007 онд Үндэсний телевизийн “Ардын дуу” нэвтрүүлэгт оролцох үеэр эхэлсэн гэдэг.

4. Долларын ханш тухайн үед 1169 төгрөгтэй тэнцэж, хүмүүсийг шуугиулж байсан бол одоо энэ ханш 2428 болсон байна.

5. Дуучин BX фенүүддээ зориулан 2007 онд хэд хэдэн клип хийлгэж, тэр цаг үедээ л Bruno Mars байв.

6. 2007 оны зургадугаар сарын 14-нд Онцгой байдлын ерөнхий газрын 19 хүний бүрэлдэхүүнтэй МИ-8 нисдэг тэрэг Сэлэнгэ аймгийн нутагт осолдож, 15 хүний эрдэнэт амь үрэгдсэн харамсалтай үйл явдал болсон.

7. Бага охин Хулангаа төрүүлээд удаагүй байсан дуучин Б.Сарантуяа охинтойгоо хамт тоглосон “Үр минь” клипээ 10 жилийн өмнө нийтэд цацсан.

8. Энэ жил монголчуудыг “ОННЦ ДҮМД” цувралаараа байлдан дагуулж буй реппер Рокит Бэй 2007 онд “Асуулт” форумд “Nevalast” гэж нэрээрээ алдартай байв.

9. Арлын орны сүмогийн ертөнцийг Асашёорюү Дагвадорж байлдан дагуулж байлаа.

10. Монгол Ардын Нам энэ үед Монгол Ардын Хувьсгалт Нам байв.

11. Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр тэр үед өөрийгөө Олимпийн аварга болно гэдгээ мэдээ ч үгүй явав. Монгол Улс тэгэхэд Олимпийн алтан медальгүй орон байлаа.

12. Тухайн үед Монголд инфраредтэй утас “од” байв.

13. “Флаш” хамтлагийн залуус тэр үед охидын “шүтээн” байж.

14. “Танайд хоноё” нэвтрүүлгийн хамгийн шилдэг дугаар 2007 онд гарсан нь Тунгалаг бүсгүйнд хоносон үйл явдал байлаа. Одоо түүний хоёр хүү том болсон нь лавтай.

15. “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар эв найртай нэг продакшнд харьяалагдан ажиллаж байжээ.

16. Тэр үед С.Жавхланг зөвхөн дуучин гэдгээр нь мэддэг байлаа.

source: ub.life