Монголын уламжлалт Цагаан сарын баяр болох гэж байгаатай холбогдуулан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд сургууль, цэцэрлэгийн гал тогоо, эзэмшил газарт гэр барьж ууц, өвчүү чанаж, жигнэхийг хориглож байна.

Тухайлбал Монгол Улсын Агаарын тухай хуулийн 9.1.7 дугаар зүйл, Боловсролын тухай хуулийн 42.5 дугаар зүйл, Эрүүл ахуйн тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6.5.1 дүгээр зүйлийн холбогдох заалтыг зөрчиж байна.
Иймд Боловсролын байгууллагын удирдлагууд дээрх хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.4, 6.17, зүйлийн 9 дүгээр заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах, үйл ажиллагааг зогсоож, хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.