Оросын Челябинск хотоос 13 настай охиныхоо онгон биеийг зарах гэж Москвад ирсэн ганц бие ээжийг баривчилсан тухай мэдээлэл цацагджээ.  Тэрээр  охиныхоо хүүхэд насыг “үдэх” эрхийг нийслэл хотын баян эрчүүдэд 1,5 сая рублиэр зарахаар нууц яриа тохироо хийж байсан гэнэ.  Мөн охин нь онгож биеэрээ байгааг баталсан эмнэлгийн тодорхойлолтыг хүртэл гаргуулсан байжээ.  Энэ ээжид нэгэн найз эмэгтэй нь тусалж зуучлагчийн үүрэг гүйцэтгэж явжээ. 

 

 

Өмнө нь тэд гадаадын баян эрчүүдтэй холбоо тогтоох гэж оролдсон ч бүтээгүй тул ийнхүү дотоодоосоо “худалдан авагч” хайж эхэлжээ. Хоёр эмэгтэйг энэ сарын 10-нд баривчилжээ.  Охины онгож биеийг сонирхож байгаа худалдан авагчийн дүрд тоглосон цагдаагийн ажилтан тэднийг уулзанд урьж ирэхэд нь баривчилсан байна.  Баривчлагдсан ээж гэр бүлийнхээ санхүүгийн  хүндрэлээс гарахын тулд ийм үйлдэл хийсэн гэжээ.  Тэрээр найз эмэгтэйн хамт өмнө нь биеэ үнэлж байсан нь мөн тогтоогджээ.

 

Эх сурвалж: Nuuts.mn