Нэмүү өртгийн албан татварын /НӨАТ/ урамшууллын энэ оны анхны сугалаа нэгдүгээр сарын 21-ний өдөр болно. Энэ удаа 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах аж. 2018 оны анхны НӨАТ-ын урамшууллын супер шагнал 150 сая төгрөг юм байна.

2016 оноос НӨАТ-ын тухай шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд сар бүр урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болж байгаа. 2016 онд НӨАТ-ын урамшууллын сугалааг 13, 2017 онд 11 удаа зохион байгуулжээ. Нийтдээ 300 орчим мянган хүн хамгийн багадаа 20 мянган төгрөгийг хожсон байна.

НӨАТ-ын сугалаагаар 2017 онд иргэн Ж.Алтанзул 500 сая төгрөг хожсон билээ