Өнгөрсөн өдрүүдэд олон нийтийн сүлжээ сайтаар төрийн үйлчилгээнд явж буй 2018 оны шинэ загварын "Lexus 570" машин нэлээд олны анхаарал татаад байгаа юм. Тэгвэл энэ машин нь Хууль зүйн яамны сайд Ц.Нямдорж унаж байгаа гэдгээ өөрөө хэлсэн байна 

 

Гол нь машиндаа бус төрийн Төрийн тансаглал хэрээс хэтэрч байна хэмээн бухимдангуй хүмүүсийн сэтгэгдэл энд тэнд хөвөрч байна.

2017 оны III улиралд үйлдвэрлэлд нэвтэрсэн 2018 оны шинэ загварын "Lexus 570" онцгой загвар. Энэ машин 2018.01 сард Монголд орж иржээ.

Саудын Арабын сайтуудад уг автомашин 100.000 гаруй ам.долларын үнэтэй байгаа. Төгрөгөөр бол 270 сая болж байх жишээний. Үүнд тээврийн зардал, онцгой албан татвар, гаалийн татварууд нэмэгдсэн 300 сая орчим болно.

Уг нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын хувьд төсвийн шаардлагагүй зардлуудаа танах ёстой байв. Энэ тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч саяхан хэлсэн...

Гэтэл заавал сүүлийн үеийн загвар машин унаж татвар нэмсэний хэрэг зоригийг гаргах шаардлага байна уу хэмээн иргэд санал бодлоо илэрхийлж байна.