Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоно” гэсэн зорилтыг тусгасан.

Засгийн газрын долдугаар сарын 4-ны өдрийн хуралдаанаар бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, хүүхдийн мөнгөө аваагүй хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргасан. Өмнө нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаанд үндэслэн зарим хүүхдийн тэтгэмжийг 2019 онд олгохоор байсан ч Засгийн газраас төсвийн өсөлттэй холбогдуулан ийнхүү олгохоор болсон билээ.

Тус тогтоолоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож бүх хүүхдэд олгохоор заасан. Дээрх тогтоолын дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 403,4 мянган хүүхдийн 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг нөхөж олгосон.

2017 оны 1-12 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 1,034,000 хүүхдэд хүүхдийн мөнгө олгосон байна.

ЭНД ДАРЖ хүүхдийнхээ регистерийн дугаарыг оруулснаар сар бүр бэлнээр авах эсвэл 2019 оноос авах эсэхийг шалгана уу.