Сайн байна уу би одоо 21-тэй эрт эхнэр авсан эхнэр бид хоёр нас чацуу 2 жил үерхэж хамт амьдраад 4 жил болсон. Дундаа 1 охинтой анх хоёр тал суулгахгүй гэж байхад зөрөөд л сууж байсан. Тэр маань жоохон ааштай хэрэлдэхдээ хэрэлдээд л уралцахдаа уралцаад нэг нэгнээ гомдоочихгүй сайхан л байдаг байсан. Би эхнэрээ зүгээр байлгаж байхаар гээд үсчин болговоо манай хүн ч ажилдаа давгүй байлаа би ч хөдөө явдаг ажилтай болсон.

Анх ажилдаа орохоосоо өмнө намайг явчихаар хайраа наад ажлаа болио гэртээ бай санаад байна гээд л би ч болиод гэртээ ирлээ манай эхнэр ч ажилдаа орсон нэг хэсэгтээ сайхан л байлаа. Манай аав ээж хол байдаг болохоор хаа нэг би очдог байсан тэгсэн эхнэр маань хааяа баранд ордог болсон байлаа. Би ч нэг их тоодоггүй басйан ажил дээр нь л 1 уруу татдаг эмэгтэй байдаг юм шиг байгаа юм.

Бас 2 найз нь бүтэхгүй талдаа уг нь манай хүн ууж идэхэд нэг их баярладаггүй хүн байсан сүүлдээ нилээн дуртай болчихсон байсан. Сүүлдээ намайг ажилдаа яв арчаагүй царайлчаад гэрт байгаад нтр гээд би ч явлаа. Явсны дараа бас л хэд хэд баардсан юм шиг байгаа юм намайг ажлаас хаа нэг чөлөө авч ирэхэд нэг эх тоохгүй хөндий болсон байсан. Би ч учрыг мэдээд ажлаасаа гарсан тэгсэн намайг нэг л ад үзсэн шинжтэй юм ч ярихгүй тийм сонин болсон.

Би охиноо аваад ээж аав руугаа хэд хоног яваад ирсэн эхнэр ажил дээр ирсэн өдрөө гэртээ байна хайраа гэсэн чинь би чам дээр очихгүй чадахгүй нтр гээд л би ч юм бодсонгүй ирэх байлгүй гэсэн гэртээ хоносонгүй. Өглөө халамцуу ороод ирдгийм даа би за яахав анхных юм чинь ажлынхантайгаа ууж байгаад унтаад өгсөн байх гээд юм бодсонгүй харин ч хоол нтр хийгээд л өгсөн би ажилгүй байсан болохоор эхнэртээ аль болох ая талыг л засаад байдаг байлаа. Хааяа орж гарахад нь гар гээд л гаргадаг байсан гэтэл дахиад нэг хоног алга болчихдог юм байна. Өглөө нь шаал согтуу орж ирж байсан миний уур хүрээд гар хүрсэн би хамт амьдрах хугацаандаа архи ууж хонож явсан удаа 1 ч байхгүй тэгээд л сүүлдээ би хардаж эхэлсэн.

Хэрэлдэхдээ хөнгөхөн гар хүрчихдэг болсон уг нь миний эхнэр тийм байгаагүй бид 2 хоюулаал гэнэн байхдаа сууж байсан. Сүүлд нэг хэрэлдээд өөрөө сална гээд охиноо аваад яваад өгсөн. Хүмүүс сал сал гэхийн би тэр хоёртоо дэндүү хайртай болохоор мартана сална гэж бүтэхгүй юм шиг санагдаад байх юм. Гадуур сонсохоор манай хүн ажлынх нь нэг хүүхэн хоёрын талаар аймар л юм ярих юм. Би яг одоо яах вэ? Би яваад тэсгэл алдаад хүрээд ирсэн надаа нүүр өгөх шинж алга гэрийхэндээ намайг зоддог нүддэг гээд л гэрийнхэн нь хонож өнжсөний талаар тоож байгаа ч юм алга би яах вэ?

cekc.mn