Ер нь дарга сэтэр л зүүвэл хүмүүсийг загнадаг гэсэн ойлголт байгаад байх шиг. Дарга гэдэг хүнээс хүн болгон айж бэгэж, өөрийнх нь бодлоор байх ёстой юм шиг аяглах хүмүүс бас байна аа байна.

Түүний нэгэн жишээ УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Тэрээр өөрийн болон өрөөлийн гишүүдийг бүгдийг загнана. Өөрийн зөв ч байсан, буруу ч байсан зөвхөн миний бодол, миний ярьж байгаа зүйл "зөв" хэмээн тэс хөндлөн "дайрна". Тус намын "загнадаг" дарга Д.Эрдэнэбат нь цагтаа МАХН-ын онц их хурлын гишүүн байжээ. Уг баримт сонины хуудсанаа түүх болон үлдсэн байх юм.