12 настай Аря Перман гэх индонез хүү манай гарагийн хамгийн тарган хүүхдийн нэг. Тэрбээр 10 настайдаа 190 кг жинд хүрсэн байна. 

Тухайн үед хүү сургуульд явдаггүй, өдрийг буйдан дээр суун гар утсаар тоглон халуун өдрийг устай ваннанд хэвтэн өнгөрүүлдэг байжээ.

Харин одооноос энэ муу зуршилаа хаяж биеийн идэвхтэй хөдөлгөөн хийх болсноор 76 кг жин хасчээ. 

Тарган жаал одоо өдөрт 2 км явган алхаж, үеийн хүүхдүүдтэйгээ хөл бөмбөг тоглон сургуульд явж байгаа гэнэ.