НӨАТ-ын буцаан олголт өчигдрөөс /2018.01.31/ эхлэн иргэдийн дансад орж эхэлсэн. Гэхдээ Хаан банкны данстай иргэдэд одоогийн байдлаар НӨАТ-ын буцаан олголт олгогдоогүй байна.

Тус банкны мэдээллийн ажилтнаас энэ талаар тодруулахад, Хаан банкны системтэй холбоотойгоор буцаан олголт түр саатсан байна. Өнөөдөр /2018.02.01/ 10.00 цагаас Хаан банкны дансаа E-barimt-д бүртгүүлсэн иргэдэд НӨАТ-ын буцаан олголт нь олгогдож эхэлнэ гэв.

Сануулахад, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн хэрэглэгчийн данс эзэмшигчийн мэдээлэл арилжааны банкин дахь данс эзэмшигчийн мэдээлэлтэй ижил, зөрүүгүй байх шаардлагатай гэнээ. Хэрэв бүртгэлийн мэдээлэл алдаатай бол гүйлгээ буцаагдах ажээ.