Киргизстаны 240 сая ам.долларын өрийг тэглэх тухай хуулийн төсөлд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

“Правда.ру” цахим хуудаст мэдээлснээр, өнгөрсөн оны зургадугаар сард Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг Орост айлчлах үеэр талууд гэрээг тэглэхээр тохиролцож байсан аж.

ОХУ нь 2013 онд Киргизийн өрний 188.9 сая ам.долларыг тэглэж байсан гэнэ. Одоо Киргизстан нь Орост 300 сая ам.долларын өртэй үлдээд байна.

В.Путин 2016 онд Узбекистаны 865 сая ам.долларын өрийн тэглэж байсан юм. Үүний өмнө тэрбээр Монгол, Афганистан болон Ливийн нийтдээ 16 тэрбум гаруй ам.долларыг өрийг тэглэж байсан билээ.

 

Г.Доржханд 

Эх сурвалж: Монцамэ агентлаг