Германд эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэлээс хамгаалах тусгай зориулалтын богино өмд худалдаанд гарсан даруй маш олноор зарагджээ.

Түүнчлэн нийт худалдаанд гаргасан бүтээгдэхүүний 20% нь гадаадын улс орон руу онлайнаар худалдаалагдсан байна. Энэхүү загварыг гаргасан Сандра Сализ гэх бүсгүй өөрөө мөн энэ төрлийн хүчирхийлэлд өртөж байсан нэгэн аж. 

Богино өмд бат бөх даавуун материалтай бөгөөд суналттай уг даавууг урж таслах тун хэцүү гэнэ. Үүнээс гадна бэлхүүс орчим нь уяатай бөгөөд үүнийг хамтад нь цоожлохоос гадна сэрэмжлүүлэг өнгө дууд дохиотой.