Энэ ахимаг америк эмэгтэй Кэти Янг 1937 онд төрсөн агаад дэлхийн хамгийн нарийхан бэлхүүстэй эмээ гэнэ. Хүмүүс түүнийг төрсөн биеэ зэрэмдэглэлээ гэдэг бол зарим нь атаархдаг. Гэхдээ энэ жилүүдэд Кэти ямар их зовж тарчилж бас тэсвэр тэвчээр гаргаснаа нуудаггүй. Тэрээр 1959 онд нөхөрт гарсан агаад эр нөхөр нь нарийхан бэлхүүсийг таашаагч нэгэн байж таарчээ. Ингээд л гэрлэсэн жилээсээ эхлэн нэг ч өдөр өнжилгүй бэлхэнцэг зүүж эхэлсэн байна. Өдгөө түүний насны эмэгтэйчүүдийн бэлхүүсийн тойрог 80-аас дээш байдаг бол Кэтийнх 38 см гэнэ. Гэхдээ энэ амжилт гоо сайхан маш өндөр үнээр оджээ. Олон жил тасралтгүй бэлхэнцэг зүүснээс нурууны өвчтэй болжээ. Мөн дотор эрхтнүүдэд нь өөрчлөлт гарсан тул эмчийн хяналтанд орсон гэнэ.