Жаклин Сабуридо нь Венесуэлийн Каракаст төрсөн. Розалии болон Амадео Сабуридо нарын цорын ганц охин. Ээж нь орхин явсанаас хойш эцэгтэйгээ амьдардаг байв. 

1999 онд тэрээр коллежоо төгсөөд Техаст амрангаа англи хэл сурахаар иржээ. Харин тэр оныхоо 09.19-ний өдөр үдэшлэгнээс буцаж яваад аймшигт осолд оржээ. Түүний машиныг хэт согтолттой 17 настай банди жипээрээ мөргөжээ. Жаклиний сууж явсан машин шатав. Тэр шатаж байгаа машинд ердөө 45 секунд болсон ч биеийнх нь 60 хувь нь түлэгдсэн байна. Хамт явсан хоёр найз бүсгүй нь газар дээрээ нас барж харин Жаклинийг ойролцоох эмнэлэгт хүргэн амийг нь аварсан гэдэг. Түүнд нийтдээ 50 удаагийн мэс засал хийжээ. Тэрээр аав ээж минь намайг ингэж асарч байхад би амьдралаа цаашид үргэлжлүүлнэ гэжээ. 

Эх сурвалж: Дэлхийн фото тани мэдэхүй