“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 16, 17, 18-ны өдөр буюу Хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ны өдөр Монгол Улсын Цагаан сарын баяр, 2018 оны хоёрдугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Цагаан сарын баяр тус тус тохиож байгаатай холбоотойгоор амарна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.