Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн 5. Ангараг гараг.  Шийдэм одтой, есөн улаан мэнгэтэй, харагчин хонь өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага
: Хүрэлцэхүй 
                          Суудал: Огторгуй

Өдрийн наран 7 цаг 49 минутад мандан, 18 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиажилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна...


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Од эрхсийн нөлөө хониныхонд таатай байна. Бизнесийн чиг хандлага эерэг байх болно. Санхүүгийн асуудалдаа ахиц дэвшил гарна гэж найдах хэрэгтэй. Гэхдээ та мөнгөө хэмнэхийг хичээх тул өөрийн төсөвт тохируулан хэсэгчилсэн төлбөр тооцоо хийх боломжтой бол урьдчилсан төлбөр хийж эхлэх нь зөв. Нэг хоёр долоо хоногийн дараа буцаж ирэхээр төлөвлөн амралт явж магадгүй.


ҮХЭР (4/20-5/20)

Санхүүгийн хүнд байдлаас тань гаргах боломжтой урамшуулал ч таныг үргүй зардал гаргахыг зогсоож чадахгүй болов уу. Тиймээс санхүүгийн байдалдаа хяналт тавьж их мөнгө үрэх шаардлагатай болгодог газруудаасаа хол бай. Өнөөдөр хамтын ажиллагаа амжилттай үр дүнгийн чухал хэсэг байна. Үхэрийн ордынхон багийн уулзалт, олон нийтийн ажилд оролцоход бага зэргийн сөргөлдөөн, сорилт тулгарна. Хэрэв маргаан дэгдвэл асуудлыг хурдан эргүүл, халз мэтгэлцээнийг намжааж нөхөрсөг харилцааг бий болго. 


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Өдөр бүр хийдэг зүйлсээ хийж байхдаа ч аз жаргалыг мэдрэх болно. Энэ нь яг л өнгөрөн одсон аз жаргалтай мөчүүд эргэн ирж байгаа юм шиг гайхалтай байх болно. Та цааш явах гол замаа олж чадахгүй байгаа бол мэргэжлийнхээ хүрээг тэлэх шаардлагатай. Өөрийн амьдралын хэв маягт тохирсон мэргэжил сонгохыг хичээгээрэй. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Мөн таныг гэсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг ухамсарлаж, тэдний үгийг сонсоод үзээрэй. Бизнесийн гэрээ хэлэлцээр дээр өөрийн цэцэн оюунаа гайхуулж, шийдвэрээ гарга.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ажил болон хувийн амьдралдаа шинэчлэлт хийхээс бүү ай. Энгийн өдрүүдээсээ илүү онцлог өөрчлөлтийн санаануудаа зоригтой хэрэгжүүл. Бусад хүмүүс таныг санаандгүй байдлаар эвгүй байдалд оруулвал уучлах хэрэгтэй. Найзууд тань таныг үдэшлэг, арга хэмжээнд урьж залхаана. Гэвч ямар ч нийгмийн үйл ажиллагаанд оролцохоор сонгосон бай энэ орой зардал өндөр байна. Та зугаацаж, хөгжилдөх хүсэлдээ дийлдээд өөрийн үүрэг хариуцлагыг мартаж болзошгүй. Хэрэв та амрахаар шийдсэн бол хаашаа явахаа төлөвлөөрэй.


АРСЛАН (7/23-8/22)   

Арслангийн ордныхон сэтгэл санаа тогтворгүй хэцүү байх болно. Зарим нь амьтны дэлгүүрт очиж муур, нохой эсвэл шувуу гэртээ авчран тэжээх, асрах хүсэл төрж болох юм. Харин зарим арслангууд энэ өдрийн од эрхэсийн дохиогоор ажлаа солих талаар ч бодож магадгүй. Гэрийнхэн болон хамтран ажилладаг хүмүүстээ өнөөдөртөө эдгээрийн тухай хэлэх хэрэггүй бөгөөд даргатайгаа эерэг харилцаатай байх нь ухаалаг алхам болно. Шинэ орчин шинэ ажилд ороход та яг одоо бэлэн биш байна.


ОХИН (8/23-9/22)

Хайртай хүндээ юмуу найз нөхөртөө сэтгэл зовсоор ажилдаа анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү санагдана. Оюутнуудын хувьд хичээл сурлагадаа анхаарч, тархи толгойгоо сайн цэнэглэ. Өнөөдөр од эрхэсийн нөлөөг ашиглан бясалгалаар хичээллэвэл анхаарал төвлөрүүлэхэд их тустай. Ажил хэрэг эсвэл ерөнхий мэдлэгийн чиглэлээр сонирхолтой сэдвийг судлаж, эрэл хайгуул хийснээр ахицтай байх болно. Зарим охиныхон хулгай дээрэмтэй холбоотой асуудлаас сэргийл. Бүх юм сайхан болох болохоор тэвчээртэй байж зарим зүйлийг тоолгүй өнгөрүүл.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Тантай санал зөрөлдсөн хамтрагчаасаа бүү зайгаа барь. Жинлүүрүүдийн зарим эргэлзээтэй байсан чадварууд, ялангуяа амжилттай дүгнэлт нотолгоо гаргах чадвар дээшлэнэ. Хэрэв та чухал уулзалтад оролцож байгаа бол бүх тоо баримт алдаагүй эсэхийг нягтал. Өнөөдөр үйл явдлын гадаад тал бус дотоод талыг олж харна. Бат бус харьцаа бүрмөсөн тасарна. Та хүмүүсийн мөн чанарыг танина. Ихэнх нь амьдралын нөхцлөө сайнаар өөрчилж чадна. Өнөөдөр хэнтэй ч хэт ойртон ярилцах гэсний хэрэггүй. Одоогийн ажлаа тайван хий, эсвэл хамгийн дотны хүмүүстэйгээ оройг амарч өнгөрөө.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өнөөдрийн ихэнхи ажил хэрэг нь мэдээлэл хүлээн авах, цахим техник хэрэгсэлийн шинэчлэлтэй холбоотой байх төлөвтэй. Та мэргэжлийн хүн биш байсан ч орчин үеийн ололт дэвшилтэй хөл нийлүүлээгүйгээс болоод ичгэвтэр байдал орж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд шийдвэр гаргах, бичиг баримттай ажиллахад тохиромжгүй өдөр. Эрсдэлтэй алхам хийж хялбар аргаар мөнгө олох гэж буй бол та өөрөө хохирно.


НУМ (11/22-12/21)

Хичээнгүйлэн ажиллах эрч хүч дунд зэрэг байж өөрийгөө хянах тал дээр сул өдөр байна. Танихгүй хоёр хүний яриаг сэм сонсох нь таны бодлыг өөрчилнө. Таны амьдралд ахиц гарна. Ажил хэргийн харьцаа сайн байна. Өнөөдөр санхүүгийн томоохон орлого орж ирэхгүй тул зарлага бага гаргаарай. Бизнесээ өргөжүүлэхэд бүх зүйл тэгш сайхан байна гэж хэлж болохгүй. Сэтгэлийн хөөрөлд автаж болохгүй. Мөнгөтэй болох боломж байна. Өөртөө илүү итгэ. Амжилт таны дотроос төрнө.


МАТАР (12/22-1/19)

Танд бүтээлч боломжууд гарч ирнэ. Үр дүнгүүд таны төсөөлснөөс илүү сайн байж, таныг гайхшируулах болно. Гэхдээ анхаарлаа сулруулвал өрсөлдөгч тань таныг дор нь залгина шүү, азанд найдах хэрэггүй. Сэтгэл хөөрлөө барих хэрэгтэй. Ажил хэргээ яаран хийвэл алдана. Тэмцэж байж олсон амжилт боломжоо хадгалж, найдвартай түншүүдтэйгээ хуваалц. Гэнэтийн учралыг урьдчилан зохион байгуулсан байж магадгүй тул урхинд орохоос хэзээд сэрэмжил. Болж буй үйл явдалд та дуртай байна. Иймээс л хяналттай бай.


ХУМХ (1/20-2/18)

Хов живнээс хол байх ба та хүн бүрийн найз болж чадна. Эерэг өдөр танд онцгой зорилгынхоо төлөө өөрийн хүчээ ашиглах боломжийг өгнө. Та одоо гадаад руу явахыг илүү голчлон анхаарч байна. Гадаадад байдаг хэн нэгэнтэй өглөө эрт харилцаа холбоо тогтоо. Бизнесийн хамтрагч нартай гэрээ хэлцэл хийнэ. Санхүү мөнгөтэй холбоотой асуудалд багыг үрж ихийг нь хадгалах хэрэгтэй гэдгээ сана. Илүү ихийг олох бус алдах төслөөс зайлах мэдрэмж хэрэг болно. Төрөл бүрийн хүмүүстэй холбогдох ажил хэргийн асуудлууд гарч ирнэ.


ЗАГАС (2/19-3/20)

Ямарваа гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжил. Хууль бус үйл ажиллагаанаас хол бай. Өнөөдөр та сэтгэлийн уйтгар залхуурлыг мэдэрнэ. Ямар нэгэн юмаа мартахаас сэргийлж өөрийн бодол санаагаа өдрийн тэмдэглэлдээ бичиж сур. Зарим нь ажлаасаа хангалттай сэтгэл ханамжийг олж авч чадахгүй байгаагийн улмаас гарах талаар бодож мэдэх юм. Өөрчлөлт шинэчлэл танд эрх чөлөөг олгож тав тухтай сэтгэлийн баталгаатай болгоно. Гэхдээ хэт дураараа дэмий зүйлд мөнгө үрэхээс өөрийгөө хяна. Мөнгөө гэр ахуйдаа зарцуулаарай.