Тун удахгүй үзэгч олонтойгоо "Ларьдма" киноны дараагийн анги "Амьдрал" киногоороо уулзах гэж буй жүжигчин Навчаа өөрийн унадаг унаагаа олноос нэлээд өмөөрөн ийн бичжээ. 

Юм л бол муусайн Prius гэж муулах юмаа.Prius муу машин биш шүү дээ.А цэгээс Б цэгрүү биднийг бага түлшээр саадгүй хүргээд өгч байна хөөрхий.

Машиндаа биш дотор нь суугаад жолоодож яваа иргэндээ л хамаг учир нь байгаа.Нэгэнт та хотын замын хөдөлгөөнд орж байгаа бол соёлт иргэнийхээ үүргийг гүйцэтгэж хөдөлгөөнд соёлтой оролцоод л сурчих.Нэгэндээ хэдхэн секунд хүлээцтэй хандаад зам тавьж өгөөд сурчих.Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөд сурчих.Юу нь тийм хэцүү байнаа.Би ч өөрөө Prius унадаг.Том оворын машин унадаг байсаан.Гэхдээ энэ эдийн засаг доройтсон үед Prius л хамгийн хэмнэлттэй унаа гэдгийг унаж яваа жолооч нар андахгүй байлгүй.Яадгын би Prius-ээ өмөөрнө.