Өнгөрсөн арванхоёрдугаар сарын Засгийн Газрын хуралдаанаар “Цалинтай ээж” хөтөлбөрийг  баталж 0-3 хүртэлх насны хүүхдээ гэртээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл энэ сарын санхүүжилт хийгдсэн бөгөөд өөрийн харилцдаг банкны дансаараа хүлээн авах юм.

Тиймээс иргэдийн хамгийн ихээр сонгон үйлчлүүлдэг Хаан банкнаас лавлахад Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн “Цалинтай ээж” Алдарт эхийн одонгийн мөнгө, халамжийн мөнгөний санхүүжилт орсон тул  харъяа салбартаа хандана уу. Орон нутгийн мэдээллийг тухайн салбараас нь тодруулна. Харин 2-р сарын хүүхдийн мөнгө 2-р сарын 23-наас хүүхдийн дансруугаа уншигдаж эхэлнэ. Дараа нь холболттой дансруу уншигдана” гэсэн тайлбар өглөө.